
Британийн Манчестерийн их сургуулийн дэргэдэх одон орны физикийн Жодрелл Бэнкийн төвийн хэсэг одон орон судлаач эрдэмтэн гадаргуугийн температур нь Цельсийн 200.000 градус хүрдэг нэг үл мэдэгдэх одны гэрэл зургийг авчээ гэж Израилийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Энэ од манай Нарнаас 35 дахин халуун гэнэ. Тойрог замын шинэчилсэн «Хаббл» дуран авайн тусламжтайгаар түүний зургийг авч чадсан байна. Ердөө л таамаг төдий байсан уг од Эрвээхэй мананцрын төвд байрладаг байна. Энэ мананцар нь Хилэнцийн одны ордоос 3500 гэрлийн жилийн зайд шөнийн тэнгэрт маш хурц, сайхан харагддаг ажээ.
Галактикийн хамгийн халуун одыг удаан хурж чадаагүй байна. Түүнийг тоос, хийн асар том үүл байнга хааж байжээ. 2200 жилийн өмнө энэ од барагцаалвал таван Нарны масстай тэнцэх, огтлолоороо түүнээс нэг мянга дахин том улаан гараг байсан байна. Гэвч элдэв төрлийн бодисуудаа орон зайд алдсанаар түүн дээр Нарны массын 0,64 нь үлджээ.



No comments:
Post a Comment