Tuesday, December 8, 2009

WOW!!!


Британийн Манчестерийн их сургуулийн дэргэдэх одон орны физикийн Жодрелл Бэнкийн төвийн хэсэг одон орон судлаач эрдэмтэн гадаргуугийн температур нь Цельсийн 200.000 градус хүрдэг нэг үл мэдэгдэх одны гэрэл зургийг авчээ гэж Израилийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Энэ од манай Нарнаас 35 дахин халуун гэнэ. Тойрог замын шинэчилсэн «Хаббл» дуран авайн тусламжтайгаар түүний зургийг авч чадсан байна. Ердөө л таамаг төдий байсан уг од Эрвээхэй мананцрын төвд байрладаг байна. Энэ мананцар нь Хилэнцийн одны ордоос 3500 гэрлийн жилийн зайд шөнийн тэнгэрт маш хурц, сайхан харагддаг ажээ.
Галактикийн хамгийн халуун одыг удаан хурж чадаагүй байна. Түүнийг тоос, хийн асар том үүл байнга хааж байжээ. 2200 жилийн өмнө энэ од барагцаалвал таван Нарны масстай тэнцэх, огтлолоороо түүнээс нэг мянга дахин том улаан гараг байсан байна. Гэвч элдэв төрлийн бодисуудаа орон зайд алдсанаар түүн дээр Нарны массын 0,64 нь үлджээ.

Thursday, October 1, 2009

Нойр ба Зүүд


Нойр ба зүүд гэж юу вэ?

Нойр бол хүнд зайлшгүй хэрэгтэй зүйл. Гэхдээ зүүд гэж чухам юу вэ гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Энэ асуултад эрдэмтэд хүртэл бүрэн дүүрэн хариулж чадахгүй байгаа. Бид яагаад унтдаг, яагаад унтдаггүй, хүн нойргүйгээр яагаад амьдарч чаддаггүй зэрэг асуултын хариуг одоо болтол хайсаар л байна. Эдгээр асуултад онолын үүднээс олон тайлбар, хариулт өгөхийг оролдож байгаа бөгөөд бас үнэний хувь бий билээ.


Нойр гэж юу вэ?

Хүний нойр олон хэсгээс бүрдэх бөгөөд тус бүрдээ таван түвшинтэй (удаан нойрны дөрөв ба хурдан нойрны (зүүдлэх) нэг түвшинтэй) байдаг. Удаан нойрны түвшинг зүүрмэглэлт, агшин зуурын, дельта болон гүн дельта нойр гэж хуваадаг. Хурдан нойрны түвшинг мөн гаж нойр ч гэж нэрлэдэг. Учир нь хүний бие махбодь энэ үед тайван байдаг боловч тархи нь ачаалалтай ажиллаж, нүд нь хурдан хурдан хөдөлж байдаг. Хүн удаан нойрноос хурдан нойр буюу зүүдлэх түвшинд шилждэг.

Нойр, зүүдний юу нь бидний сонирхлыг татдаг вэ?

1. Зүүрмэглэх түвшин хүүхдэд 8-9 насанд нь бий болдог. Найм хүртлээ хүүхдүүд нэг бол сэрүүн байж, эсвэл гүн нойрсдог. Тэд үүргэлэх гэдгийг огт мэддэггүй. Бид хүүхдийг санаа зовох юмгүй, ямар хурдан унтдаг юм бэ хэмээн өхөөрддөг шүү дээ. Тэгвэл энэ нь ийм учиртай байх нь.

2. Бүх амьтан зүүдэлдэг. Гэхдээ араатан амьтад хоол тэжээл болох амьтдаас илүү их зүүдэлдэг байна. Учир нь араатнууд амь насандаа санаа зовох нь бага байдаг тул нойрсох үедээ бүрэн тайвширч зүүдлэх боломжтой болдог аж. Бид ч гэсэн зүүдлэх үедээ л бүрэн тайвширсан байдаг.

3. Энгийн зүүд бол бид өөрөө өөртэйгөө ярилцаж байгаа нэгэн хэлбэр юм. Бид зүүдэлсэн зүйлдээ гайхахгүй. Учир нь зүүдэндээ үзсэн аливаа зүйл нь бидний бодол, мэдрэмж, сонирхолтой нягт холбоотой байдаг.

4. Таныг нойрсох үед гадны ямар ч зүйл (гадны чимээ, таагүй байрлал, хүйтэн, халуун, өлсөх, цангах, өвдөх г.м.) саад болохгүй байвал зүүдний явц бодит амьдралтай адил хурдтай өрнөнө. Жишээ нь, та ажилдаа явж байна гэж зүүдэлбэл замдаа зарцуулах цаг хугацаа бодит амьдралд зарцуулах хугацаатай ижил байна гэсэн үг юм. Бидний зүүд 5-30 минут үргэлжилдэг.

5. Зүүдэлж байхдаа огт хөдөлдөггүй хүн гэж огт байхгүй. Хүн бүр зүүдлэх үедээ огцом хөдлөх, эсвэл цочиж буй мэт хөдөлгөөн хийдэг. Хэрэв хүн нойрсож байхдаа энэ байдлаа хянах гэж оролдвол өглөө босохдоо ямар ч амралтыг мэдрэхгүй нь ойлгомжтой.

6. Сомнамбулизм буюу зүүдэндээ явж, ярьж, юм хийхийг хэлнэ. Энэ нь биеийн булчин бүрэн сулраагүй удаан нойрны үед бий болдог. Ийм хүмүүс ихэвчлэн өдөр тутам хийдэг ажил, зуршил болсон үйл хөдлөлөө зүүдэндээ давтан хийдэг байна.

7. Хүн бүр зүүдэлдэг. Нэг шөнийн дотор хэд хэдэн удаа зүүдлэх нь бий. Төрөлхийн хараагүй хүмүүс ч гэсэн мөн адил зүүдэлнэ. Бидний зүүд тус бүрдээ 1 цаг 30 минут үргэлжлэх таван хэсгээс бүрддэг. Тэгэхээр та бид нэг шөнийн дотор хамгийн багадаа таван зүүд зүүдэлдэг гэсэн үг юм. Хурдан нойрны үед хүн ихэвчлэн сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой тод томруун зүүд хардаг бол удаан нойрны үедээ тайван, бодол санаатай холбоотой зүйл зүүдэлдэг байна.

8. Унтах дуртай хүмүүс нойр муутай хүнээс хоёр дахин их зүүдэлдэг. Ядарсан, эсвэл сэтгэл зовоосон асуудлын дараа хүн бараг зүүдэлдэггүй. Харин тайван амгалан, сэтгэл зовоох асуудалгүй амьдардаг хүмүүс өнгөлөг сайхан зүүд зүүдэлдэг байна. Учир нь хурдан нойр нь бүхэл өдрийн турш ажиллахгүй байсан мэдрэлийн тэр л хэсгүүдийг ачаалалд оруулдаг.

9. Эхийн хэвлийд байгаа хүүхэд ч гэсэн зүүдэлнэ. Хурдан нойр нь тархийг хөгжүүлэхэд тустай бөгөөд хоёр хүртэлх насны хүүхдэд зүүдлэх чадвар төлөвших шатандаа явж байдаг. Насанд хүрсэн хүний зүүд нийт нойрсох хугацааны 25 хувийг эзэлдэг.

10. Нэг шөнө бидний амьсгал таван удаа ойролцоогоор 10 секунд орчим хугацаагаар зогсдог. Нас ахих тусам энэ зогсолтын тоо нэмэгдэнэ.

Хэрэв хүн ба амьтад нойргүйгээр байж чадахгүй бол энэ нь үнэхээр хэрэгтэй зүйл болж таарч байна. Зүүд нойрны шинжлэх ухаан байдаг бөгөөд сомнологи хэмээн нэрлэдэг.
Хүн өдөрт доод тал нь найман цаг унтаж байж бие бүрэн гүйцэт амардаг. Хар дарж зүүдлэх нь тийм ч хортой зүйл биш бөгөөд бидний тархи унтаж байх үедээ бодит байдалд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхээр оролдож байгаа нь тэр юм.

Wednesday, September 30, 2009

Ta dur turh uuriiguu hund ilerhiilehdee duu hooloindoo ch mon adil anhaaraarai...


Дүр төрх илэрхийлхэд хүний

дуу хоолойны үүрэг

Таны дуу хоолой чинь таны хэв маяг, гаднах төрх, үг шиг чинь чухал. Энэ бол танхимд суугаа хүмүүст өөрийн мэдээлэлийг хүргэх гол зэвсэг юм. Таны дуу хоолой нь сонсож буй хүмүүсийг тань руу хандуулах, тэднийг ямар нэгэн зүйлд итгүүлэх, итгэл үнэмшлийг нь олж авхад тусалдаг юм. Та хүмүүсийг сатааруулж эсвэл унтуулж эсвэл бүр гайхуулж, холдуулж ч чадна. Хүний дуу хоолой – маш хүчтэй зэвсэг. Таны сонсогч нар чинь үргэлж тааламжтай дуу хоолойг хүлээж байдаг ба үүнийгээ ч тэд хүртэх эрхтэй гэдэгийг та үргэлж санах хэрэгтэй. Таагүй дуу хоолой нь таны дүр төрх имиджийн чинь хар толбо болох ба энэ нь таны бүх сайн зан чанаруудыг чинь дарах болно. Маш хүчтэй сайн тамирчинг өөдгүй нарийхан хоолойтой мөн маш ирээдүйтэй эдийн засагчийг огцом, уйтгартай хоолойтойгоор та өөртөө төсөөлөөд үз дээ. Шуудхан хэлэхэд дуу хоолой чинь таны ажил албан тушаал ахихад нөлөөлөх үүрэгтэй болохоос биш тэрнийг нураах биш юм. Үүнээс гадна сайн дуу хоолойтой байна гэдэг нь өөрт тань маш их итгэлийг авчирч мөн өөрийн уурд маш амархан үүд хаалгуудыг нээж байна гэсэн үг юм.

Таны төрлөх дуу хоолой чинь ямар байх нь тийм ч чухал биш. Бэлтгэлийн үр дүнд яг таны мэргэжлийн өндөр ур чадвар болон хувь хүний маш тод шинж чанар ур чадварыг илэрхийлэх дуу хоолойг бий болгож чадах юм. Хэрвээ та зөв дуудлагын дуудлагыг нь чандлан сахиж зөвөөр дуудаад байх юм бол гадаад болон нутгийн аялагаас ангижирч чадах юм. Хэрвээ маш эрчимтэйгээр хоолойны аппарат хэрэглэх юм бол та бүр гуншигнасан ч хоолойноос салж болно. Та маш тод үелж мөн авиануудыг зөв дууддаг болж болох юм. Мөн цээж дэх доргилт чичирхийлэлийн хэмжээг хөгжүүлснээр та өөртөө ямар ч төвөггүйгээр танхимийн нөгөө төгсгөл хүртэл өөрийн дуу хоолойг хүргэж чадах юм. Эцэст нь та сүмийн хонх шиг бувтнахаа больж уран үгтэй, чадварлаг илтгэгч болж хувирах болно.

Дуу хоолойн бүтэц

Хоолойн бүхэл бүтэн эрхтэнг ашиглахын тулд уушгийг агаараар хангах хэрэгтэй юм. Тайван ярих үед та зөвхөн уушигныхаа дээд хэсэгийг л агаараар дүүргэхэд танд хангалттай байдаг. Том танхимд сонсогдохоор гарч байгаа цээжиндэх дуу хоолойг гаргахын тулд өрцний тусламжтайгаар амьсгална. Өрц нь дуу хоолойг бүрэлдэн тогтооход маш том үүрэг гүйцэтгэдэг ба хоолой болон уруулаар дамжих агаарыг таны уушиг руу шахаж өгдөг юм.

Ямарваа нэгэн юм ярихад хөлний булчин мөн адил томоохон үүрэг гүйцэтгэнэ. Нураагаараа эгц явах нь хүний зүрхний үйл ажиллагаанд сайн ба биеэр хүчил төрөгч тархахад сайнаар нөлөөлдөг. Зүрхний сайн үйл ажиллагаа нь хүндийн хүчний нөлөөнд хөл рүү их цус орхоос хамгаалдаг. Яагаад алхах нь хүнийг тайвшруулдаг вэ? Тогтмол хөдөлгөөн нь хүний зүрхний үйл ажиллагааг барьж байдаг. Яагаад зарим хүмүүс ихэнхдээ тайван биш, итгэлгүй, ямар нэгэн чухал зүйлийг хүлээж байхдаа нэг булангаас нөгөө булан руу холхиж эхлэдэг вэ?

Үүнийг ойлгохын тулд дээр үед эрэгтэй хүн төрөх хугацаанд байж болдоггүй байсан үед ирээдүйн эцэг хэрхэн өрөөгөөр төмхи татан холхиж хүүхдийн мэндлэхийг хүлээж байгааг төсөөлөх эсвэл шагнал болон мөдхөн ялагчийг тодруулах гэж байгаа үед эдгээр хүмүүс энэхүү тасралтгүй холхидог юм.

Таны биеийн байдал чинь таны хөл шалнаас хэр зааглагдаж байгаагаас шалтгаална. Баримжаагаар өөрийнхөө хөлөн дахь жингээ тооцоолоод цэх зогсоод багхан зэрэг толгойгоо хазайлгаарай. Энэ байдалаар та өөрийнхөө хоолойны аппаратыг бүрэн хянах боломжтой юм. Өсгийнөөс зулай хуртэлх бүх бие чинь таны сайхан дуу хоолойны цуурайг гаргахад чинь оролцно.

Эдгээр бүх ер бусын зэмсэгүүд нь зөвхөн танд л байгаа. Ганц та л үүнийг ашиглаж чадна.

Дуу хоолойн шинж чанар

За ингээд таны яриа төгс байдлаас хол байгаа ба ажиллах хэрэгтэй зарим шинж тэмдэгүүдийн жагсаалт:

  • Сонсож буй хүмүүс тань дөнгөж саяхан хэлж дууссан үгийг давтуулж хэлэхийг гүйдаг.
  • Танд мэдэгдмээр анзаармаар дуудлага аялгууд байдаг.
  • Микрофонд таны хэлж буй “П үсэг нь бүдэг таатай бус болон хуурамч сонсогддог.
  • 10 минут ярьсны дараа таны хоолой чинь ядардаг.
  • Хичнээн та нэгэн хэвээр ярьсан ч таны сонсогчидийн чинь харц нь хэсэг хугацааны дараа тэнүүчилж эхлэх болно.
  • Урт өгүүлбэрийн төгсгөлд та хоолойныхоо хяналтыг алддаг.
  • Таны ярианаас та ямар албан тушаалтай ямар ажил эрхэлдэг чинь мэдэгддэггүй учраас та үүнийг заавал хэлэх шаардлага гардаг.
  • Таны гаднах төрх чинь дэгжин, цэвэр нямбай боловч таны хоолой чинь хэтэрхий залуу сонсогддог.
  • Хүмүүс таныг ихэнхдээ, магадгүй өөрийн мэдэлгүйгээр “ммм”, “нөгөө, юу, тэхээр гэх мэт сул үгнүүдийг хэрэглэж байгааг анзаардаг.
  • Та санаа алдах, хацарныхаа дотор хэсгийг сорох, хэлээрээ дуу, чимээ гаргах зэрэг зуршилтай учираас сонсож буй хүмүүсийг уйдааж залхаадаг.
  • Танд өөрийн чинь дуу хоолой таалагддагүй ба хэзээ ч таалагдаж байгаагүй.

Дуу хоолойгоо хэрхэн өөрчлөх вэ?

Та өөрийн дуу хоолойнд дасчихсан байгаа. Таны дуу хоолой – маш олон үйл явдлын үр дүн: таны үндэс, таны өсөж төрсөн газарын ярианы хэлбэр, таны сурж байсан сургууль, таны назуудын багш нарын тань яриа таны ярианы хэлбэрт нөлөөлсөн. Таныг том болход ч гэсэн дуу хоолойнд тань таны ажиллаж байгаа газарын хүмүүс, эхнэр, нөхөр, таны амьдарч байгаа газар бүр тэр бүү хэл хөршүүд чинь хүртэл нөлөөлөх болно. Цөөхөн хүмүүс энгийн уур амьсгалтай үед өөрсдийн ярианы хэв маяг зуршилаа өөрчлөх шаардлагатай гэдэгийг ухаардаг юм.

Өөрийн дуу хоолойндоо илт өөрчлөлт оруулхын тулд хангалттай эр зориг ба бэлэн байдал хэрэгтэй байдаг. Иймэрхүү шийдвэр гаргасан хүмүүс үнэхээр бахархууштай байдаг. Тэд удамшлын ба эхийн сүү шингэсэн зуршилаа өөрчилдөг. Гэр бүл эсвэл ажил дээрээ та үл ойлголцол ба шүүмжлэлүүдтэй таарах болно. Гэхдээ хамгийн чухал нь та үүнийхээ эцэст өөрийнхөө зорилгоо биелүүлж амьдралын чинь туршид хэрэг болох маш үнэтэй өөрчлөлтийг авах болно.

Wednesday, September 23, 2009

chi hen be?


ГАЛ МАХБОДЬ - Хонь, Арслан, Нумын орд

Хонь, Арслан, Нум орд нь тэмүүлэлтэй, тачаалтай, урам зоригтой. Энэхүү махбодид төрсөн хүмүүс болгоомжгүй, ямагт ялалтанд тэмүүлж байдаг. Хүмүүсийг захирах удирдах дуртай. Хүсэл нь амьдралаас тасархайдуу. Түлш байгаа цагт гал нь асна. Гал эргэн тойрондоо шуналтайгаар нэвтэрдэг. Харин шинэлэг юм нь алга болонгуут унтардаг. Нэг хэвийн ажил тэдэнд тохирохгүй. Гал махбодид төрсөн хүмүүст янз бүрийн санаачлага гаргах даалгавараа хурдан өөрчлөх эрх чөлөө хэрэгтэй. Тэд зөвхөн анхдагч байхыг хүснэ. Өөрийнхөө хүч чадл ыг тооцоолж чаддаггүй. Өөрийгөө хэт өргөмжилдөг. Тэд энерги ихтэй хүмүүс.

Хонь: огцом, давилиун, ухас ухас хийсэн хэт тэмүүлэлтэй.
Арслан: итгэлтэй ба хүчтэй.
Нум: зохион байгуулалт сайтай.

Тэд бүгд маш аминч, бэртэгчин араншинтай.
Хонь ийм зантайгаа өөрөө ч ойлгодоггүй. Арслангийн аминч зан нь ухамсартай бөгөөд нөхцөл байдлыг харгалзан үздэг. Нумынх идеалист маягийн өөрийнхөө дуунд бусдыг бүжиглүүлэхийг хүсдэг. Үүнийгээ "хүмүүст ингэх нь илүү дээр" гэж үздэг.


ГАЗАР МАХБОДЬ - Үхэр, Охин, Матарын орд

Үхэр, Охин, Матар орд нь амьдралын ухаантай, нарийн нягт нямбай, болгоомжтой, зохион байгуулалтай, шүүмжлэлтэй, өөрийнхөө хуримтлал болон зорилгоо хамгаалдаг. Газар махбодид төрсөн хүмүүс эд зүйлс мөнгө төгрөгтэй харьцаж чадна. Муу тал нь хуучинсаг үзэлтэй. Дарангуйлах зан авиртай.

Үхэр: төрөлхийн ажил хэрэгч, мөнгө болон өмчтэй гамтай харьцдаг. Мөнгө цуглуулах дуртай.
Охин: зүйд нийцэхийг хичээдэг. Энэ зан нь аж ахуй эрхлэн явуулахад тустай. Аливаа нарийн ажилд чадамгай. Хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнддээ ухамсартайгаар хандаж санаа тавьдаг.
Матар: мэдээллийг үндэслэн ажил хэргээ явуулдаг.



АГААР МАХБОДЬ - Ихэр, Жинлүүр, Бумбын орд

Ихэр, Жинлүүр, Хумх орд нь ухамсартай, саруул ухаантай, бүтээлч, ой тогтоол сайтай, оюунлаг. Эд зүйлс материалаг байдлаас илүү гоо үзэмжийг илүүд үзэж таашаал авдаг. Муу тал нь тууштай биш. Дээрэнгүй, дуураймтгай, завшаан хайгч нар байдаг.

Ихэр: оюун ухаан нь мэдээлэл цуглуулж дамжуулах чадварт нь илэрдэг.
Жинлүүр: санаа бодлыг харьцуулах ба тэнцвэржүүлэн үзэх чадвартай.
Хумх: хүн төрөлхтөний сайн сайхны төлөө зөн билгийн хэлбэрээр санаа бодол нь илэрдэг.



УС МАХБОДЬ - Мэлхий, Хилэнц, Загасын орд

Мэлхий, Хилэнц, Загас орд нь сэтгэлийн хөдөлгөөнтэй, зөн билэгтэй. Энэ хүмүүс их эмзэг. Сэтгэлийн хөөрөлтэй, оюун ухаанаараа биш зүрх сэтгэлээрээ амьдардаг. Бусдыг өрөвдөж хайрлаж, бусдын төлөө өөрийгөө золиосолдог.

Мэлхий:
ойр дотныхоо хүмүүсийн төлөө.
Хилэнц: дайснаа ямар ч үнээр хамаагүй устгахын төлөө.
Загас: санаа бодол, мөрөөдлийнхөө төлөө.

Сэтгэл догдлуулсан, нууцлаг, романтик, гэрэл гэгээ харанхуй гэх мэт зүйлд ихээхэн татагддаг. Ус махбодитой тул хүмүүсийн сэтгэл санаа руу "урсан" орох чадвартай. Тэд хамгийн сайн зөвлөгч нар. Тэд олон ааштай, маш хувирамтгай, дотоод ертөнц рүүгээ явдаг. Бусад ордуудыг бодвол мэдрэлийн өвчинд автах талтай. Мэлхийн сэтгэлийн хөдлөл нь гэр бүл, хайр сэтгэлд илэрдэг. Хилэнцийнх гаж этгээд нөхцөл байдалд тэмүүлдэгт илэрдэг. Загасынх орчин тойронг ойлгож өрөвдөхөд илэрдэг.

BI BOL GAIHAMSHIG...


Би эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг...учир нь энэ дэлхийн хамгийн сайн сайхан юм бүхэн миний төлөө зориулагдсан байдаг...чөтгөр ч атаархам миний биед л наалдах гэж усны булга, тарвага, минж, суусар, бүр туулай хүртэл үсээ зумлуулж, торго шиг зөөлхөн арьсан дээр минь хэдэн жил, сараар хэвтэх гэж бүсгүй надад амиа өгөцгөөдөг..
.хүн төрөлхөтний үнэт эрдэнэс болсон алт, мөнгө, алмаз эрдэнэ зөвхөн намайг л баярлуулах гэж сондор зүүлт болон хөл дор минь сөхөрдөг...орчлон дээрх хамгийн үзэсгэлэнтэй цэцэг хүртэл миний мишээхийг үзэх гэж хэдхэн хоног амьдраад хорчийж хатаж үхдэг...дэлхийн нэртэй загвар зохион бүтээгчид бүсгүй надад зориулж жил, сар өдрөөр толгойгоо гашилган ухнатдаг...нүүрний энгэсэг, тансаг үнэртэнг миний л таашаалд нийцүүлэх гэж бүхэл бүтэн үйлдвэр дэлхий даяар ажиллаж байдаг..
.жимсний дарс, амттан бүхэн надгүйгээр юу ч биш...жирийн л нэг эмэгтэй хүнгүйгээр эрэгтэй хүмүүс хэн ч биш...би эмэгтэй хүн...энэ хорвоогийн дээд бүхнийг эдлэх л гэж би эмэгтэй хүн болсон...хамгийн халуун хайр, халамж энхрийллийг мэдрэх гэж, хамгаас дулаахан энхрий ялдам үгсийг сонсох гэж, хүж хорвоог гэрэл сүүдэртэй нь амтлах гэж хүн хүндээ би эмэгтэй хүн болж мэндэлсэн...
надад л зориулж сонгодогууд төрсөн, намайг магтан дуулах гэж яруу найраг бий болсон...намайг хөгжөөх гэж эрвээхэйс нэг л өдөр амьдардаг ч эмэгтэй хүний зүүдэнд тэд өдөр бүр айлчилдаг...нар сар ч ялгаагүй, надгүйгээр онцгой байж чадахгүй байхсан...нэгэн гаригийг хөл дороо эвхрүүлсэн, нэрнээсээ л гайхамшиг цацруулсан би эмэгтэй хүн...
ихэмсэглэл бардамналыг би л энгэртээ зүүж, инээмсэглэл гунигийг ухаандаа цэнлэж чадна...Би эмэгтэй хүн болж төрсөндөө ихэмсдэг...гариг ертөнцийн гайхамшиг бүхнийг бүтээж, гайхамшгийг эдэлж, гайхамшгийн дунд гайхамшигтайгаар амьдарч, гайхамшиг болж мөнхрөх би эмэгтэй хүн - би бол гайхамшгийн дээд гайхамшиг...

ma stuffz




sn baitsgaana uu?ene uduriin mend...ene bol minii hiih gj hicheeldeg zuiluudiin min neg...hervee sonirhoj bval minii chadal hurheer zuil bval hiij uguhud belen boloiiiii....mon uur uur shine shine zuiluud hiih bolgonodoo nemj baih bolnoo...