Wednesday, September 30, 2009

Ta dur turh uuriiguu hund ilerhiilehdee duu hooloindoo ch mon adil anhaaraarai...


Дүр төрх илэрхийлхэд хүний

дуу хоолойны үүрэг

Таны дуу хоолой чинь таны хэв маяг, гаднах төрх, үг шиг чинь чухал. Энэ бол танхимд суугаа хүмүүст өөрийн мэдээлэлийг хүргэх гол зэвсэг юм. Таны дуу хоолой нь сонсож буй хүмүүсийг тань руу хандуулах, тэднийг ямар нэгэн зүйлд итгүүлэх, итгэл үнэмшлийг нь олж авхад тусалдаг юм. Та хүмүүсийг сатааруулж эсвэл унтуулж эсвэл бүр гайхуулж, холдуулж ч чадна. Хүний дуу хоолой – маш хүчтэй зэвсэг. Таны сонсогч нар чинь үргэлж тааламжтай дуу хоолойг хүлээж байдаг ба үүнийгээ ч тэд хүртэх эрхтэй гэдэгийг та үргэлж санах хэрэгтэй. Таагүй дуу хоолой нь таны дүр төрх имиджийн чинь хар толбо болох ба энэ нь таны бүх сайн зан чанаруудыг чинь дарах болно. Маш хүчтэй сайн тамирчинг өөдгүй нарийхан хоолойтой мөн маш ирээдүйтэй эдийн засагчийг огцом, уйтгартай хоолойтойгоор та өөртөө төсөөлөөд үз дээ. Шуудхан хэлэхэд дуу хоолой чинь таны ажил албан тушаал ахихад нөлөөлөх үүрэгтэй болохоос биш тэрнийг нураах биш юм. Үүнээс гадна сайн дуу хоолойтой байна гэдэг нь өөрт тань маш их итгэлийг авчирч мөн өөрийн уурд маш амархан үүд хаалгуудыг нээж байна гэсэн үг юм.

Таны төрлөх дуу хоолой чинь ямар байх нь тийм ч чухал биш. Бэлтгэлийн үр дүнд яг таны мэргэжлийн өндөр ур чадвар болон хувь хүний маш тод шинж чанар ур чадварыг илэрхийлэх дуу хоолойг бий болгож чадах юм. Хэрвээ та зөв дуудлагын дуудлагыг нь чандлан сахиж зөвөөр дуудаад байх юм бол гадаад болон нутгийн аялагаас ангижирч чадах юм. Хэрвээ маш эрчимтэйгээр хоолойны аппарат хэрэглэх юм бол та бүр гуншигнасан ч хоолойноос салж болно. Та маш тод үелж мөн авиануудыг зөв дууддаг болж болох юм. Мөн цээж дэх доргилт чичирхийлэлийн хэмжээг хөгжүүлснээр та өөртөө ямар ч төвөггүйгээр танхимийн нөгөө төгсгөл хүртэл өөрийн дуу хоолойг хүргэж чадах юм. Эцэст нь та сүмийн хонх шиг бувтнахаа больж уран үгтэй, чадварлаг илтгэгч болж хувирах болно.

Дуу хоолойн бүтэц

Хоолойн бүхэл бүтэн эрхтэнг ашиглахын тулд уушгийг агаараар хангах хэрэгтэй юм. Тайван ярих үед та зөвхөн уушигныхаа дээд хэсэгийг л агаараар дүүргэхэд танд хангалттай байдаг. Том танхимд сонсогдохоор гарч байгаа цээжиндэх дуу хоолойг гаргахын тулд өрцний тусламжтайгаар амьсгална. Өрц нь дуу хоолойг бүрэлдэн тогтооход маш том үүрэг гүйцэтгэдэг ба хоолой болон уруулаар дамжих агаарыг таны уушиг руу шахаж өгдөг юм.

Ямарваа нэгэн юм ярихад хөлний булчин мөн адил томоохон үүрэг гүйцэтгэнэ. Нураагаараа эгц явах нь хүний зүрхний үйл ажиллагаанд сайн ба биеэр хүчил төрөгч тархахад сайнаар нөлөөлдөг. Зүрхний сайн үйл ажиллагаа нь хүндийн хүчний нөлөөнд хөл рүү их цус орхоос хамгаалдаг. Яагаад алхах нь хүнийг тайвшруулдаг вэ? Тогтмол хөдөлгөөн нь хүний зүрхний үйл ажиллагааг барьж байдаг. Яагаад зарим хүмүүс ихэнхдээ тайван биш, итгэлгүй, ямар нэгэн чухал зүйлийг хүлээж байхдаа нэг булангаас нөгөө булан руу холхиж эхлэдэг вэ?

Үүнийг ойлгохын тулд дээр үед эрэгтэй хүн төрөх хугацаанд байж болдоггүй байсан үед ирээдүйн эцэг хэрхэн өрөөгөөр төмхи татан холхиж хүүхдийн мэндлэхийг хүлээж байгааг төсөөлөх эсвэл шагнал болон мөдхөн ялагчийг тодруулах гэж байгаа үед эдгээр хүмүүс энэхүү тасралтгүй холхидог юм.

Таны биеийн байдал чинь таны хөл шалнаас хэр зааглагдаж байгаагаас шалтгаална. Баримжаагаар өөрийнхөө хөлөн дахь жингээ тооцоолоод цэх зогсоод багхан зэрэг толгойгоо хазайлгаарай. Энэ байдалаар та өөрийнхөө хоолойны аппаратыг бүрэн хянах боломжтой юм. Өсгийнөөс зулай хуртэлх бүх бие чинь таны сайхан дуу хоолойны цуурайг гаргахад чинь оролцно.

Эдгээр бүх ер бусын зэмсэгүүд нь зөвхөн танд л байгаа. Ганц та л үүнийг ашиглаж чадна.

Дуу хоолойн шинж чанар

За ингээд таны яриа төгс байдлаас хол байгаа ба ажиллах хэрэгтэй зарим шинж тэмдэгүүдийн жагсаалт:

  • Сонсож буй хүмүүс тань дөнгөж саяхан хэлж дууссан үгийг давтуулж хэлэхийг гүйдаг.
  • Танд мэдэгдмээр анзаармаар дуудлага аялгууд байдаг.
  • Микрофонд таны хэлж буй “П үсэг нь бүдэг таатай бус болон хуурамч сонсогддог.
  • 10 минут ярьсны дараа таны хоолой чинь ядардаг.
  • Хичнээн та нэгэн хэвээр ярьсан ч таны сонсогчидийн чинь харц нь хэсэг хугацааны дараа тэнүүчилж эхлэх болно.
  • Урт өгүүлбэрийн төгсгөлд та хоолойныхоо хяналтыг алддаг.
  • Таны ярианаас та ямар албан тушаалтай ямар ажил эрхэлдэг чинь мэдэгддэггүй учраас та үүнийг заавал хэлэх шаардлага гардаг.
  • Таны гаднах төрх чинь дэгжин, цэвэр нямбай боловч таны хоолой чинь хэтэрхий залуу сонсогддог.
  • Хүмүүс таныг ихэнхдээ, магадгүй өөрийн мэдэлгүйгээр “ммм”, “нөгөө, юу, тэхээр гэх мэт сул үгнүүдийг хэрэглэж байгааг анзаардаг.
  • Та санаа алдах, хацарныхаа дотор хэсгийг сорох, хэлээрээ дуу, чимээ гаргах зэрэг зуршилтай учираас сонсож буй хүмүүсийг уйдааж залхаадаг.
  • Танд өөрийн чинь дуу хоолой таалагддагүй ба хэзээ ч таалагдаж байгаагүй.

Дуу хоолойгоо хэрхэн өөрчлөх вэ?

Та өөрийн дуу хоолойнд дасчихсан байгаа. Таны дуу хоолой – маш олон үйл явдлын үр дүн: таны үндэс, таны өсөж төрсөн газарын ярианы хэлбэр, таны сурж байсан сургууль, таны назуудын багш нарын тань яриа таны ярианы хэлбэрт нөлөөлсөн. Таныг том болход ч гэсэн дуу хоолойнд тань таны ажиллаж байгаа газарын хүмүүс, эхнэр, нөхөр, таны амьдарч байгаа газар бүр тэр бүү хэл хөршүүд чинь хүртэл нөлөөлөх болно. Цөөхөн хүмүүс энгийн уур амьсгалтай үед өөрсдийн ярианы хэв маяг зуршилаа өөрчлөх шаардлагатай гэдэгийг ухаардаг юм.

Өөрийн дуу хоолойндоо илт өөрчлөлт оруулхын тулд хангалттай эр зориг ба бэлэн байдал хэрэгтэй байдаг. Иймэрхүү шийдвэр гаргасан хүмүүс үнэхээр бахархууштай байдаг. Тэд удамшлын ба эхийн сүү шингэсэн зуршилаа өөрчилдөг. Гэр бүл эсвэл ажил дээрээ та үл ойлголцол ба шүүмжлэлүүдтэй таарах болно. Гэхдээ хамгийн чухал нь та үүнийхээ эцэст өөрийнхөө зорилгоо биелүүлж амьдралын чинь туршид хэрэг болох маш үнэтэй өөрчлөлтийг авах болно.

6 comments:

  1. zaza tegvel tsaashdaa humuustrei yarihdaa hooloiniihoo ungu geh metiig n taaruulj yarih heregteim bn. goy yum bn bayarlaa

    ReplyDelete
  2. tiim shu chi unheer meduuushtei zuil bichj bayarllaa

    ReplyDelete
  3. minii nz neg yum orchuulaad bsan iim yum hiigeed bsiimuu hehe
    yamar ch bsan unshsan chn neeree hooloigoo uurchilmuur sanagdchihlaaa hehe...
    sn bn

    ReplyDelete
  4. hehehe zgr l ym bna biin ymrhuu duu hooloiton boldoo geed bodogdchihloo :)

    ReplyDelete
  5. za sain bn sain bn
    heregtei yum hiiine geed yariad bsan chin hoho
    dahij nemj goy goy yum hiigeerei minii nz

    ReplyDelete
  6. hehe! aygu bodmor heregtei medeelel bn shde!
    thnx honeyy! nz n bodoj yavnaa ehehe ;)

    <3

    ReplyDelete